Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий их багтаажийн нийтийн тээврийн хэрэгсэл “Тусгай замын автобус” төслийг 2025-2030 онд хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах (DED), барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ (CS), мөн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ (DOD)-ний ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг даргын А/573 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, баталсан.
Дээрх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох сонирхол хүлээн авах олон улсад нээлттэй зарыг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны цахим системд нийтэллээ.
“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө-Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.9 км урт, 19 зогсоолтой, өдөрт 140 мянгаас 180 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр явган зорчигч болон дугуйн хөдөлгөөний дэд бүтэц сайжирч, замын хөдөлгөөний зохион байгуулалт боловсронгуй болохын зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ажил эрхлэлт, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөж бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна