Нэгэн иргэн дэлгүүрт урдуур нь явж байсан иргэнийг хүзүүдэж, унаган, улмаар шаардлага тавьсан иргэнийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2026.05.06-ны өдөр БГД-н 32 дугаар хороо Дүүхээ худалдааны төв дотор үл таних хүнтэй маргалдаж зодуулсан гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус төвийн үйлчилгээний 2 ажилтан, үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан зодолдсон байна. Улмаар 36 настай эрэгтэй Б нь хохирогчийн толгой руу цохиж өшиглөсний улмаас хохирогч ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Уг зодооны улмаас хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргээр тогтоолгохоор шинжээч томилсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Харин тус иргэний сэтгэц эрүүл эсэхийг ШШЕГ үзэж дүгнэлт гаргах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна