Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой

Moderator
2 цаг 10 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн есөн байршилд бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулсан.

Тухайн арга хэмжээнд 57 байгууллагын 1176 албан хаагч оролцон 13 мянга орчим мод бут, сөөг тарих ажлыг эхлүүлсэн юм.

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагийг "Тэрбум мод" тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг. 

Уг арга хэмжээ тавдугаар сарыг дуустал бямба, ням гарагт болно.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх есөн байршилд мод бут, сөөг тарих боломжтой. 

  • Баянгол дүүрэг: Баянгол цэцэрлэгт хүрээлэн
  • Баянзүрх дүүрэг: Мод үржүүлгийн газар /Хар усан тохой/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн IGM
  • Налайх дүүрэг: Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн
  • Сонгинохайрхан дүүрэг: Инчон цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүрэг: Түргэний цэцэрлэгт хүрээлэн, Айцын ам 
  • Чингэлтэй дүүрэг: Хойморь хайрхан 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна