Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина.
Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина. Гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар замын трасст өртсөн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлыг дууссаны дараа зам барилгын ажлыг эхлүүлнэ. Тус зам ашиглалтад орсноор Нарны замын ачаалал буурч, Натурын замтай холбогдсон шинэ холбоос зам бий болох юм. Ирэх аравдугаар сарын 1-нд замын ажлыг гүйцэтгэж дуусна” гэв.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна