Монголын Үндэсний Бөхийн Холбооны санхүүжилтаар 20 шинжилгээ, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын хяналт шинжилгээний төлөвлөгөөний хүрээнд 7 буюу нийт 27 допингийн хяналтын сорьцыг үндэсний бөхийн тамирчдаас цуглууллаа.
Сорьц цуглуулах ажиллагааг 2026 оны 03 дугаар сарын 13-наас 04 дүгээр сарын 11-ний хооронд зорилтот болон түүврийн аргачлалаар зохион байгуулсан бөгөөд лабораторийн шинжилгээний хариугаар хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна.
Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас баталсан 2026 оны TDSSA зааварчилгааны хүрээнд шээсний зарим сорьцод өсөлтийн даавар ялгаруулагч хүчин зүйл(GHRF) болон эритропоэтин (ERA)-ийн шинжилгээг нэмэлтээр гүйцэтгэсэн болно.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь үндэсний спортын шударга өрсөлдөөн, тамирчдын эрүүл мэнд, цэвэр спортын зарчмыг хангах чиглэлээр допингийн хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна