Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн тав болон есдүгээр сарын бүх Бямба, Ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
Энэ онд тус хөдөлгөөнийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” урианы дор дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхлээд байна.
Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байгаа аж.
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа
Барилгачдын талбайд зохион байгуулагдаж байгаа үзэсглэлэн худалдаанд мод суулгац, үрслэгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 21 иргэн, 11 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа. Уг үзэсгэлэн худалдаанд шилмүүст болон навчит, гоёлын бут сөөг, үрсэлгээ, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, ногооны үр зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.
Мод тарих нь зөвхөн тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Иргэн та бүхэн байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна