Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт эрчимтэй үргэлжилж байна.
Статистик мэдээллээс үзэхэд, 2026 оны эхний 4 сарын байдлаар манай улсад нийт 208,028 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буюу 54,260 жуулчнаар нэмэгдсэн өндөр үзүүлэлт юм.
Үүнээс зөвхөн 2026 оны 4 дүгээр сарын статистикийг онцлон харвал:
Нийт 64,597 жуулчин хүрэлцэн иржээ.
Энэ нь 2025 оны 4 дүгээр сараас 13,680 жуулчнаар буюу 26 хувиар өссөн дүн юм.
Аялал жуулчлалын оргил улирал эхэлж байгаатай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагуудын зүгээс үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд тогтмол анхааран ажиллаж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
“Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
Монголыг зорин ирэх жуулчдын тоо эхний 4 сард 35 хувиар өсжээ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван гүүрэн гарц барина
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна