Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Бумбат Ундрага ХХК, Платинум Их Өргөө Констракшн ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмаржаргалын Эрхэмбаяр 9 даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд аймгийн ОБГ, Бүтээмж Тауэр ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Уламбаярын Батцоож үзүүрлэв.
Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, УБТЗ - Замын 3-р анги, Тэс Сүмбэр ХХК, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, Арвин Үр Үндэс ХХК-ний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар үлдэв.
Дунд шөвөгт аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан Б.Нямсамбуу, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан И.Доржсамбуу нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдаан”-ы шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Хас Үнэлгээ ХХК-ийн бөх, аймгийн арслан Х.Чойжилсүрэнд, “Уран гараа дэвээжтэй бөх”ийн шагналыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, Эв Монгол клубийн бөх Б.Эрболдод, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Завхан, Тосонцэнгэл сумын харьяат, Сүлд спорт хороо, Эв Монгол клубийн бөх, сумын заан А.Буянжаргал тус тус гардуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна