Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэл хийлээ.
Тухайлбал, дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д хамаарах бөгөөд Prius, Aqua зэрэг гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно. EREV төрлийн автомашин нь цахилгаан хөдөлгүүрийг үндсэндээ ашиглах бөгөөд батарейг цэнэглэх зориулалттай бага оврын цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулсан байдаг.
Уг үүсгүүр нь хүч дамжуулах системд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн шаардлагатай үед, тухайлбал цахилгаан эх үүсвэрээс хол нөхцөлд батарейг цэнэглэх зориулалтаар ажилладаг.
Иймээс “туулалтын зай уртасгагчтай” (range-extended) хэмээн нэрлэдэг. Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй бөгөөд манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна