Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажлыг хийнэ. Ийнхүү график төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 10-нд авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.
Тус авто зам нь Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нэгдүгээр туслах гудамж зам юм. Уг авто замыг ашиглалтад оруулснаар Солонго-1 орон сууцны хорооллын 5 мянган айл өрх Нисэхийн төв авто зам руу шууд нэвтрэх ач холбогдолтой.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна