Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо

Moderator
2 цаг 49 минутын өмнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Тажикстан, Казахстанд болно. Тодруулбал, тавдугаар  сарын 1-3-нд Тажикстаны Душанбед, 8-10-нд Казахстаны Астана хотод болох хуваарьтай. Дээрх 2 тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчдын эхний хэсгийг шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар удирдах юм байна. 

Эмэгтэй баг

  • 48 кг: Ж.Анударь
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
  • 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
  • 63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн
  • 70 кг: У.Анужин,
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул

Эрэгтэй баг

  • 60 кг: Б.Сүхбат
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Б.Шинэтулга
  • -100 кг: Б.Хүдэрчулуун,
  • +100 кг: Ө.Пэрэнлэйжамц нар барилдахаар болов.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна