Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд Улаанбаатар хотын доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа, үйлчилгээ, орон сууц инженер нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн байдаг.
Гэр хорооллыг дахин төлөвлөн, Азийн Хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон санхүүжилтээр нийт 5000 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллын цогц бүтээн байгуулалтыг нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэж агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий төсөл юм. Төсөл нь Баянхошуу дэд төв болон Шархад дэд төвд 2023-2030 онд багтаан, хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна.
Эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн бөгөөд эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, Нийслэлийн Орон Сууцны Корпорацид хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын 4 блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын 3 блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай эрчимтэй үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 37м2 – 2 өрөө, 54 м2 – 3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20% бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц бөгөөд 3 төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой , угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн 00 суултууртаа хэрэглэдэг, айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм.
Хоёрдугаар шатанд, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний талбайг төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 100 хувьтай, гадна тохижилтын ажил хийгдэж байгаа юм. Шархад дэд төвийн нийт гүйцэтгэл 72 хувьтай үргэлжилж байна.
Төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засгийн хувьд барилга, хөрөнгө оруулалтын салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ, нийгмийн эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй байдлаар амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Мөн төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэйгээр таатай орчинд авах, үйлчилгээ авахад зарцуулдаг цаг хугацааг багасгах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна