Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк харилцагчдынхаа санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх “Ногоон хадгаламжийн сертификат”-ыг зах зээлд нэвтрүүлэн, танилцууллаа.
Энэхүү бүтээгдэхүүн нь харилцагчид хадгаламжийн өгөөж хүртэхийн зэрэгцээ байгаль орчиндоо бодит хувь нэмэр оруулах боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Ногоон хадгаламжийн сертификат гэж юу вэ?
Ногоон хадгаламжийн сертификат гэдэг нь мөнгөө тодорхой хугацаанд банканд байршуулж, илүү өндөр хүүгийн өгөөж авах боломжтой хадгаламжийн тусгай бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, та мөнгөө хадгалснаар тогтмол өгөөж хүртэж, санхүүгээ өсгөхийн зэрэгцээ эх дэлхийнхээ тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах хамгийн оновчтой шийдэл юм.
Тодруулбал, харилцагч 3–100 сая төгрөг хүртэлх дүнгээр тус сертификатыг Гялсбанк апп-аар дамжуулан шууд худалдан авч болох ба тухайн худалдан авсан сертификатын дүнгээс хамааран банк харилцагчийн нэр дээр 10 хүртэлх мод тарьж ургуулна.
Мөн “Ногоон хадгаламжийн сертификат” харилцагч шаардлагатай үедээ хуримтлагдсан хүүгийн хамт сертификатаа бусдад худалдах замаар мөнгөө бэлнээр авах боломжийг бүрдүүлсэн хөрвөх чадварын уян хатан шийдэлтэй.
Үүнээс гадна сертификат эзэмшигч нь 1 жилийн хугацаатай гэнэтийн ослын даатгалд хамрагдах ба уг бүтээгдэхүүнийг 4 сараас дээш хугацаатай ашигласан тохиолдолд “Ахуйн хэрэглээний ногоон зээл”-ийг хамгийн бага хүүгээр авах эрхтэй болох юм.
Төрийн банкны хувьд энэхүү бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээрээ тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлд хэрэгжүүлж буй бодлогоо улам өргөжүүлж орчин үеийн, тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүллээ.
Ногоон хадгаламжийн сертификатын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна