Өнөөдөр \2026.04.27\ Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, таниулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” нийслэл хот, 21 аймагт нэгэн зэрэг эхэллээ.
Иргэд та бүхэн 2026.04.27-2026.04.29 ны өдрүүдэд манай салбарын байгууллагуудаас өөрт хэрэгтэй лавлагаа, мэдээ материалыг гаргуулан авахаас гадна Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын танхимын төлөөллүүдээс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах боломжтой. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ өгч болох юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд салбарын үйл ажиллагаа нэг өдрийн арга хэмжээгээр иргэдэд ил тод нээлттэй байдаг биш, үргэлж нээлттэй байж иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байна.
Хууль зүйн яам бол шударга ёсны яам байх ёстой. Өнөөдөр хүн бүр журамт иргэнийхээ үүргээ сахин биелүүлж байж эрхээ эдлэх тухай, эрхээ хамгаалуулах тухай шаардах нь өөрөө шударга ёсны эхлэл юм.
Цаашид Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц, иргэн төвтэй болгоход онцгой анхаарна.

“ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ-II” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг буруулуулах, шийдвэрлэх, иргэдэд үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэг дэх Драгон, Чингэлтэй дүүрэг дэх Сэлбэ салбарт алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, цахим сүлжээний холболтыг хийж, өргөдөл, гомдол хүлээж авах тусгай дугаарыг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.

Хэдийгээр бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл бидний ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул иргэд олон нийт та бүхнийг Хууль зүй, дотоод хэргийн салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т идэвхтэй оролцохыг уриалж байна.
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна