Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна. Үүнээс 1441 өмч сайн чанартай, 1895 өмч дунд чанартай, 568 өмч муу чанартай гэж үнэлэгджээ. Нийслэлийн хэмжээнд 796 нийслэлийн өмчит төсөвт байгууллага, 66 дүүргийн өмчит үйлдвэрийн газар, 26 нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 17 нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, 17 нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байдаг.
Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн балансын үнэ, 200 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгэсэн байна. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүллээ. Мөн 8 хэрэг шүүхийн шатанд байгаа аж.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт нийт 25.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 2020-2023 онд төвлөрүүлсэн дөрвөн жилийн орлогыг хоёр жилд төвлөрүүллээ. Нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй орлогын 51.05 хувийг бусад орлого, 21.4 хувийг өмч хувьчлалын орлого, 15.05 хувийг түрээсийн орлого, 11.2 хувийг хувьцааны ногдол ашиг тус тус бүрдүүлж байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй байгууллагад өмч эзэмшил, гэрээний биелэлтийн үзлэг тооллого хийж, хяналтыг сайжруулсан байна. Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож, өмчийн менежментийг сайжруулж, нийслэл өмчөө эргэж тойрдог, хяналт тавьдаг болсноор нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого 2025 онд 269.8 хувиар нэмэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна