Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгож буй тусгай зөвшөөрлийн явц байдал, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-т хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.
Санхүүгийн зохицуулах хорооны “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам”, “Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам”, “Компанийн засаглалын кодекс” зэрэг журмуудад авлигын эрсдэл үүсгэж болзошгүй зохицуулалт тусгагдсан эсэхийг хянаж, хариу өгөв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 17 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1797 хүнийг хамруулсан гэж АТГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна