Хэнтий аймгийн прокурорын газраас 2026 онд эхний 4 сарын байдлаар аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй 69, зөрчлийн шинжтэй 34 гомдол, мэдээлэлд хяналт тавьжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл буурч, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 23.8 хувиар өссөн байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг руу зорчиж буй жолооч нар цаг агаарын болон замын нөхцөл байдлаа тооцоолдоггүй, хурд хэтрүүлдэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа нь осол, хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна.
2026 он гарснаас хойш Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирч, 48 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.
Тиймээс жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэт их ядарсан, нойргүйдсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж орон нутгийн замын нөхцөл байдлыг үнэлж, хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг Хэнтий аймгийн прокурорын газраас зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна