"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээНИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ. Төслийн хүрээнд цахилгаан хангамж, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон газар зохион байгуулалтын цогц төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Цахилгаан хангамжийн шийдлийн хүрээнд нийт 25.5 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, шинээр 3 дэд станц төлөвлөх, мөн одоо байгаа дэд станцуудын хүчин чадлыг 2х16 МВт болгон өргөтгөх төлөвлөгөөг танилцуулав.
Мөн бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор шинэчлэл, өргөтгөлийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Дулаан хангамжийн хүрээнд биомасс, байгалийн хий, дулааны насос хосолсон шийдэл бүхий дулааны станцуудыг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд халаалт, хөргөлт, ус хангамж, автоматжуулалтын ухаалаг системүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь эрчим хүчний үр ашиг нэмэгдүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм. “Агро-Сити” төслийн нийт газар ашиглалтын төлөвлөлтөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, агуулах-логистик, хүнсний үйлдвэрлэл, орон сууц, ногоон байгууламжийн бүсүүдийг цогцоор нь уялдуулан хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл болон хүнсний хангамжийн дэд бүтцийг нэгтгэсэн “агро-индустри” төв бий болгохоор төлөвлөжээ. Төслийн хүрээнд нийт 1000 гаруй төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд үйлдвэрлэл, орон сууц, нийгмийн дэд бүтэц, логистик болон үйлчилгээний чиглэлийн төслүүд багтаж байна. “Агро-Сити” нь Улаанбаатар хотын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, экспортын чадавхыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн ач холбогдолтой бүс нутаг болохоор төлөвлөгдөж байна. Төсөл хэрэгжсэнээр хотын төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэл-логистикийн ухаалаг сүлжээ бий болгох нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн талбайд төслийг хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна