Өнгөрсөн 2020 оноос эхлэн улсын төсвөөс ЖДҮХС-нд санхүүжилтийн эх үүсвэр батлагдаагүй. Иймээс сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд 2020 оноос эхлэн дараах арга хэмжээг авах болсон. Орон нутгийн засаг захиргаа нь ЖДҮ хөгжүүлэхэд орон нутгийн төсөвтөө хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр баталж, хуваарилсан тохиолдолд ЖДҮХС төсөв хуваарилж хамтарсан зээлийг олгож байна.
Ингэхдээ ХХААХҮЯ-ын сайд, ЖДҮГ, Засаг дарга хамтран гэрээ байгуулж, улмаар төсөвлөсөн хөрөнгийг ЖДҮХС-ийн дансанд байрлуулснаар тухайн аймаг дүүрэгт хөнгөлөлттэй зээлийг зарлан ажилладаг.
ЖДҮГ-аас 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт албан бичиг хүргүүлдэг бөгөөд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж хүсэлтээ ирүүлсэн аймаг, дүүрэг ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг.
2026 онд орон нутгийн төсөвтөө жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан төсөв хуваарилсан, албан тоотын хариуд хүсэлтээ илэрхийлсэн 10 гаруй аймагтай ХХААХҮ сайд, аймгийн Засаг дарга, ЖДҮГ гурван талт гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээлийг олгож байна.
Харин Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна