Саяхан даа МАН-ын даргаа огцруулаад шахуу С.Бямбацогт УИХ-ын дарга болсон. Өнөөдөр уулзахаар дуудуулж байна гэхээр нь 2 цаг гаруй хүлээгээд, баахан ажил хэрэгч санал бэлтгээд цааснуудаа базаагаад уулзах гээд очтол нэгжүүл, утсаа хураалга гэнэ. Надад тэр даргаас гуйгаад хүсээд байх зүйлгүй учраас чадахгүйгээ хэлээд том даргын үүднээс нь буцав. Бас хэн нэгний яриа бичлэг хийж үзээгүй тэр дундаа нууцаар хийх тухай бодож ч байгаагүй. Нууж хаах ч хулгай байхгүй. Утас хураах хууль ч байхгүй. Утсаа хураалгаж мөлхөж орж ирвэл ир гэх нь холгүй залгаж байна. Нээлттэй, ил тод байдал гэдэг эдэнд дамаа дарга нарт нь суугаагүй "программ" юм байна.
Саяхан ЕС байсан хүн даргын өрөөнд далийж, мөлхөж ордог гэдэг нь санаанд оров. Үнэн юм байна гэж итгэх шахав. Би чадахгүй.
Өмнө Г.Занданшатар дарга, сүүлд Д.Амарбаясгалан болон Н.Учрал дарга ч тэр ингэж сүржигнээгүй дээ. Хулгай юм уу худуутай улс л нуух хаах юмтай байдаг байх. Юун тэр намын даргынх нь "чөлөөлөх". Шинээр нэг дарангуйлагч төржээ.
Юу ч үрдийн биш...
Ер нь цагаан байрны хулгайч нараас хүлээх юм дараа нь ямар хулгайн мэдээ гарах бол гэдэг хүлээлт л үлдэж.
Дээр дооргүй хулгай, ямба.
5 сонгогдсон Төрийн банкны захирал гэж авлигачинг хэний үеэл гэдгийг мэдэхгүй, Эрдэнэс Монгол дээр үргүй зардал буцалж байхад бас мэдэхгүй. Манай дарга ер нь юу ч мэдэхгүй 20 жил...
Ямба хийх, гуйлгах дуртай цагаан байртай МАН-ыханд иргэд удахгүй дүнгээ тавих байх.
Дасгалдаа явъя өө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна