Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Засаглал, эрх зүйн хороо хуралдаж, нийт 8 асуудал хэлэлцлээ. Хорооны гишүүдээс 7 асуудлыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжиж, нэг асуудлыг дэмжсэнгүй.
Тодруулбал, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, буцаахаар шийдвэрлэлээ. Тус байгууллага нөөцөд байгаа 180 автобусыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хот хоорондын чиглэлд ашиглах боломжтой талаар танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, чанарын асуудал байнга хөндөгддөг. Нийслэлийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй нийтийн тээврийн байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор нөөц автобусаа орон нутгийн тээвэрт ашиглъя гэж байгаа нь тун зохисгүй. Төр хувийн хэвшлийн бизнесийн орон зай руу дайрч болохгүй” хэмээн үзэж, уг асуудлыг дэмжихгүйгээ илэрхийллээ. Хорооны нийт гишүүдийн олонх дээрх асуудлыг дэмжээгүй тул буцаалаа.
Мөн хуралдаанаар төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 419 мянган сурагчийн эрх ашиг, аюулгүй байдал, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд “Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд танилцуулахыг дэмжив.
“Сургуулийн эргүүлийн журам”-д дараах хэд хэдэн чухал өөрчлөлт оруулах саналыг НИТХ-ын Төлөөлөгч Б.Ану-Үжин танилцуулав.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй, сурч боловсрох эрхийг хамгаалж жилд нэг удаа “School police” хийснээр сургууль орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан. Үүний зэрэгцээ “School police” үйлчилгээнээс гадна ухаалаг камерын системийг бий болгоход нийслэлийн удирдлагууд онцгой анхаар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна