Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх удаан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмнө нь 2026 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурлын тов зарласан боловч шүүгдэгч талын хүсэлтээр хурал хойшлогдож 4 сарын 3-ны өдөр зарлагдсан ч мөн л хойшилсон юм. Харин одоо уг хэрэгт холбогдох шүүх хурал нэг хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр товлогдоод байгаа бөгөөд энэ удаад хэргийг эцэслэн шийдвэрлэх эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Тодруулбал, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
• 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг — бусдад давуу байдал олгох,
• 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг — хахууль авах,
• 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг — хахууль өгөх
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Гэвч уг хэрэг анхан шатны шүүхэд шилжсэнээс хойш хоёр дахь жилдээ орж байгаа ч эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
Энэ хугацаанд Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нь Заамар сумыг төлөөлөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, аймгийн бодлогыг тодорхойлох албан тушаалд ажиллаж байгаа юм. Түүний хэрэг ийнхүү удааширч буй нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага ч олон нийтийн дунд үүсээд байна.
Аймгийн удирдлагууд, тухайлбал Төв аймгийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр болон улс төрийн нөлөө бүхий хүмүүс шүүхийн ажиллагаанд нөлөөлж 1 хүний илүү давуу суудлаа хамгаалж Төв аймгийн ИТХ-д олонх байх боломжтой хүнээ хамгаалдаг юм биш биз гэсэн хардлага ч гарч байсан.
Нөгөө талаас авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж буй албан тушаалтнуудын эрх мэдэл нь хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулах шалтгаан болдог тухай хуульчид хэлдэг байна.
Тэгвэл энэ удаагийн шүүх хурал үнэхээр явагдаж, хэргийг шийдвэрлэх үү, эсвэл дахин хойшлох уу? Төв аймгийн шүүхээс олон нийт хариу хүлээж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна