Өнгөрсөн хугацаанд e-Mongolia системээр төрийн 89 байгууллагын 1,269 төрлийн үйлчилгээг 100 гаруй сая удаа хүргэжээ. Өнөөдөр насанд хүрсэн иргэдийн 80 хувь нь энэхүү системийг ашиглаж байна. Цаашид төрийн үйлчилгээний нэгдсэн системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэлсэн талаар албаныхан мэдээллээ.
Ингэснээр,
-Мэдээлэл технологийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог бий болгосноор төр илүү цомхон, ухаалаг, үр ашигтай болно.
-Хувийн хэвшил өрсөлдөх чадвартай, инновацтай, экспортын боломжтой болно.
-Иргэн хялбар, ойлгомжтой үйлчилгээг олон сувгаар авдаг болох юм.
Монгол Улс цахим засаглалын салбарт зөвхөн туршлага судлагч биш, тодорхой хэмжээнд туршлага бүтээж буй орон болсон талаар Ерөнхий сайд Н.Учрал онцолсон байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд e-Mongolia системээр төрийн 89 байгууллагын 1269 төрлийн үйлчилгээг 100 гаруй сая удаа үзүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 80 хувь нь уг системийг ашиглаж байгааг дурджээ. Мөн НҮБ-ын 2024 оны “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 46 дугаарт бичигдэж, 2022 оноос хойш 28 байр урагшилсныг онцолсон байна. Энэ нь Монгол Улс олон улсын үнэлгээнд ахиц гаргаж чадсаныг харуулж буйг тэрбээр тэмдэглэжээ. Түүнчлэн e-Mongolia платформ 2023 онд “Open Government Partnership”-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ хүртсэн нь тус системийн хөгжлийг олон улсад хүлээн зөвшөөрсний илрэл болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗГ: Иргэнээс “Х.Нямбаатарыг шалга“ гэх мессеж ирсэн нь notification-ээр харагдсаныг мушгин гуйвуулахгүй байхыг хүсье
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна