Дорнод, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн 4 түймрийн гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа.
Үүнд:
Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэдэг газар өчигдөр (2026.04.18) 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт" гэдэг газар 23:40 цагт гарсан хээрийн түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 08:00 цагт бүрэн унтраалаа.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул" гэдэг газар 12:48 цагт БНХАУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.19) 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраалаа.
Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар энэ сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна