ТВ коктейлын жүжигчин Цоомоо эд уран бүтээлийн ажилдаа орон завгүй яваа. Тус хамтлаг бусад жүжигчидтэй хамтран “Хоёр ертөнцийн буудал” нэртэй тайзны жүжгээ үзэгчдийн хүртээл болгож эхлээд байгаа. Энэхүү жүжиг нь ард түмний талархалыг хүлээгээд буй. Өнөөгийн манай нийгэмд хошин шогоос илүүтэй хүний сэтгэлгээнд хүчтэй нөлөөлөхүйц шүүмжлэлт, сэтгэлзүйн драм ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Тэгвэл “ТВ Коктейл” хамтлагийн залуу уран бүтээлчид яг ийм жүжгийн зохиолыг зоригтой барьж улмаар монголынхоо тайзнаа амилуулж байна. Ийн хамтлагаараа анхны тайзны жүжгийн уран бүтээлээрээ ажилтай яваа жүжигчин Цоомоо хэд хоногийн өмнө манай папараци дуранд өртлөө. Их л дэгжин хувцасласан Цоомоо хүн хүлээж байгаа бололтой 10 жилийн сурагчдын хажууд очиж суухдаа ээжийгээ хүлээж буй балчир хүүхэд аятай л дүр зураг үзүүлэв. Атмаан сурагчдаас айсандаа биеэ барьсан уу, дошин дээрээ байгаа сурагчид мань хүнд суудал хуваалцахгүй сандалын ирмэг рүү шахав уу...
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо