Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого" 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдана.
Статистикийн тухай хуульд заасны дагуу Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 1991, 1994, 1998, 2006, 2011, 2016, 2021 онуудад зохион байгуулсан. 8 дахь удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулах юм. Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна.
Үндэсний Статистикийн Хорооноос цаашид аливаа тооллого зохион байгуулахдаа бүртгэлд суурилсан аргыг ашиглан аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас бүрдүүлж, цахим систем нэвтрүүлэхээр зорьж байна.
Үүний үр дүнд мэдээллийн давхардлыг бууруулах, төсөв, цаг хугацаа хэмнэх, мэдээлэгчийн ачааллыг бууруулах, статистикийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тооллогыг жилийн давтамжтай зохион байгуулах давуу талтай юм.
2025 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 263.4 мянган ААНБ байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 70 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна