Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын шигшээ барилдаан ирэх амралтын өдрүүдээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Энэ хүрээнд МҮБХ-ноос зохион байгуулсан албан ёсны хуваарьт барилдаануудад оролцож “Уран барилдааны шагнал” хүртсэн аймгийн цолтнууд болон сумын заануудын уламжлалт барилдаанд түрүүлж үзүүрлэсэн шилдгийн шилдэг “Сумын заан” цолтнуудын багийн халз барилдаан болно.
Тодруулбал, бямба гарагт буюу 2026 оны 04-р сарын 18-ны өдөр Од группийн “Од групп” баг, Алсын жим ХХК-ийн “Хамаг Монгол” багуудын гуравдугаар байрын төлөөх барилдааны үеэр “Сумын заан цолтон"- ууд, ням гарагт буюу 2026 оны 04-р сарын 19-ний өдөр М-Си-Эс группийн “М-Си-Эс Энержи” баг болон Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” багуудын тэргүүн байрын төлөөх өрсөлдөөний үеэр “Уран баридаант аймгийн цолтон”-уудын багийн халз барилдаантай.
Дайчин хурц барилдаан, цол амжилтын эрэмбээрээ сонгогдсон бөхчүүдийг сугалаагаар хуваарилан баг болгосон гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Дуучин Э.Чулуунчимэгийнхээр хайр ийм өнгөтэй
"Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Г.Отгонтуяа: Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө 2 дахь шатны шүүхээр худал үнэнийг дэнслүүлэхээр ирээд байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна