Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг тасралтгүй зохион байгуулж ирсэн чухал төв. Бид багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэх боломжийг судалж байна" гэв.
Мөн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус төвийн сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах чиглэл өглөө.

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлог. Сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг. Анхан шатаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийж сурдаг. Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдож чаддаг” гэлээ.
Хүүхдийн урлан бүтээл төвийн сурагч Н.Оюунтуяа “Би хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг. Одоогоор сүрлэн урлалын дугуйланд суралцаж, бүтээлийнхээ суурийг хийж байна. Энэ дугуйланд суралцсанаар олон шинэ зүйл сурч байна. Мөн багш нар маань бидэнд сонирхолтой байдлаар зааж өгдөг учраас илүү ойлгомжтой байдаг. Чөлөөт цагаа утас, цахим орчинд өнгөрүүлэхээс илүүтэй урландаа ирж, шинэ зүйл сурах нь надад илүү гоё санагддаг. Цаашид илүү сонирхолтой, нарийн хийцтэй бүтээлүүд хийж сурмаар байна” гэсэн юм.








ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 13 бүртгэгджээ
Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна