Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2026 онд орон сууцны хороолол доторх нийт 18.2 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажлын зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Зураг төслийг тавдугаар сарын 15-ны дотор магадлалаар батлуулан барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Зураг төсөл магадлалаар баталгаажсаны дараа нийслэлийн Засаг даргын 2026 оны А/532 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх засвар шинэчлэлтийн ажлыг “Баруун бүсийн зам засвар, ашиглалтын газар” ОНӨААТҮГ, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт хийгдэх орон сууцны хорооллын авто замын засвар шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нар тус тус хэрэгжүүлэх юм.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1848 дугаар захирамжийн дагуу орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах үйлчилгээний тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр зарласан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт долоон байршилд, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд, Баянгол дүүрэгт 13 байршилд, Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн байршилд, Баянзүрх дүүрэгт гурван байршилд, Хан-Уул дүүрэгт хоёр байршилд орон сууцны хороолол доторх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна