Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” уулзалтад оролцож, Францтай хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийллээ

Moderator
2026/04/12

Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо 04 дүгээр сарын 07-ны өдөр болсон “One Health” буюу “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцов.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатай болохыг онцлон, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг цогц байдлаар авч үзэж буйгаараа онцлогтой юм.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Мөн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна