Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.626 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11788, орон нутагт 2833 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Гэрийн хяналтад 10 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 21 хүн, хөдөө орон нутагт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5270 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3611, 5-9 насны 1865 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О.Батнайрамдал та манай талд уу, баавгайн талд уу
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна
АТГ-аас гаалийн 34 байцаагчийг шалгаж эхэлснээс хойш сарын дараах гаалийн татвар ногдуулалт 123.8 тэрбум төгрөгөөр өсчээ
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Иргэдийн инфляцын хүлээлт тогтвортой байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна