Боловсролын сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийлж, сурагчдыг шалгалтад цахимаар оролцох боломж хангах талаар мэдэгдлээ.
Тэрбээр "Өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарч 6 хүн алтан амиа алджээ. Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан автобус авто ослын хөдөлгөөнд оролцогчоор шалгагдаж байна.
Эдгээр 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Жаргалтхаан сумын эмнэлгийн хяналтад байгаа талаар сургууулийн захирлаас бодитой мэдээлэл авлаа.
Автобусанд зорчиж явсан сурагчид, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар хангаж, сумын эмнэлгээс анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Дараагийн Элсэлтийн ерөнхий шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангаж ажиллах болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна