Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багануур дүүргийн иргэд, “Багануур” ХК-ийн хамт олонтой уулзсаны дараа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдсэн “Есөншанд” ХХК-д очлоо.
Тус компани 1993 оноос хойш талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэж дүүрэг, зэргэлдээ зургаан сум, 5 цэцэрлэг, сургуулийн хэрэгцээг хангаж байна.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авч хүчин чадлаа нэмэн, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 5-аас 11 болгожээ.
Тухайлбал 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 107 тн байсан бол өдгөө 180 тн болж 68 хувиар өссөн, одоогоор дүүргийнхээ зах зээлийн 20-25 хувийг хангаж байгаа тухай Ерөнхий захирал Б.Нямбаатар танилцууллаа.
Орон нутагтаа хүнс үйлдвэрлэн ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа компанийн удирдлага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
“Есөншанд” ХХК ирэх онд үйлдвэрийн шинэ байраа ашиглалтад оруулах, бүрэн автомат тоног төхөөрөмж суурилуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, шинээр ажлын байр бий болгох, дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангах зорилт тавьжээ.
2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд улсын хэмжээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан. Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэний зэрэгцээ 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
105.119.38.217
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах