Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна.
Тус шалгалт нь авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.
Хяналт шалгалтын явцад аюултай хог хаягдал болох техникийн ашиглалтаас гарсан хаягдал тос, тосолгооны материалыг зориулалтын бус газар хаясан, цуглуулсан байж болзошгүй, асгаралт үүсгэн хөрсний бохирдол үүсгэсэн зөрчил илэрсэн байна. Энэ төрлийн зөрчил нь хариуцлагагүй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд бодит хохирол учирч байгааг харуулж байна.
Тус зөрчил нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хөрсний бохирдол үүсгэх эрсдэлтэй ноцтой үйлдэл тул холбогдох хууль, журмын дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул харьяаллын дагуу шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Мөн бохирдол үүссэн орчмоос хөрсний дээжүүдийг авч лабораторид шилжүүлэхээр хүргүүлээд байна.
Техникийн ашигласан гарсан тос , масло нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аюултай хог хаягдлын ангиллын жагсаалт”-ын 13 кодтой аюултай хог хаягдлын ангиллын жагсаалтад ордог.
Ашигласан тосонд агуулагдах хүнд металл, органик нэгдлүүд нь хөрсний үржил шимийг бууруулж, ус бохирдуулах замаар урт хугацааны экологийн доройтол үүсгэдэг.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад аюултай хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгуулагад шилжүүлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн байгальд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхааруулж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна