Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна

Moderator
3 цаг 28 минутын өмнө

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар:

  • Нэн их хуурайшилттайГовь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нийт нутаг, Ховдын зарим сумдаар хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангайн өмнөд, Увс, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна