Т.Ганболд: ШУДАРГА ЁС байдаг бол ЖЕНКО Х.БАТТУЛГА, “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАН хоёр шүүхийн сандалд суух ёстой!

Moderator
16 цаг 24 минутын өмнө

Авлигачидтай тэмцэх гэж байгаа бол хамгийн эхлээд “Женко” Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан хоёрыг үтэр түргэн шүүхийн сандалд суулгах ёстой. Дэлхийд төмөр зам барьдаг тарифаас даруй 4-5 дахин өндөр өртгөөр Хятад улсад нүүрсээ зарах гэж байж, өргөн царигтай төмөр зам барьсан. Дээр нь Хятадын төмөр замтай нийлэхгүйгээр албаар зөрүүлж, өндөрлөгт барьсан хорлонтой ажлыг энэ хоёр хүн хийсэн. Нийт өртөг нь 1 тэрбум 300 сая доллар. Ганц тонн нүүрс нь энэ төмөр замаар урагшаа гаргаагүй, гарах боломжгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ядуу Монгол улсын маань энэ их мөнгийг жорлонгийн 00-д хийгээд урсгасантай адилхан зүйл болсон. Энэ бол асар их мөнгө. Монголд байтугай дэлхийн баян улсуудын хувьд ч гэсэн ялгаагүй их мөнгө. Нэг тэрбум 300 сая доллар бол татвар төлөгчид ард түмний мөнгө энэ их мөнгийг бид бүгдээрээ хөдөлмөрлөж, хөлсөө асгаруулж байж төлнө. Харин асар их мөнгөөр “Голомт”-ын Д.Баясгалан, Женко Х.Баттулга хоёр баяжиж, зугаа цэнгэлээ хангаад дууссан. Энэ бүхнийг шударгаар хэлж буй хүмүүсийг Женкогийн тролл арми “Чи муу хулгайч, хужаагийн шээс, эрлийз”-ээр дуудаж доромжилдог. Гэхдээ улсаа хорлож, асар их хөрөнгөтэй болсон эдгээр муухай хүмүүсийг ард түмэн бидний нэг хэсэг оройдоо залсан, анх дээшээ гарах хөрсийг нь бэлдэж өгсөн гэдгийг мартах учиргүй. Хамгийн түрүүнд бид эхлээд эдгээр авлигачид, авлигаасаа салах учиртай. Энэ нь зөвхөн төр засаг, хууль хяналтын байгууллага бус та бид нэгдэж хийх, шаардах цаг болжээ. Шударга ёс гэж байдаг бол хамгийн түрүүнд Женко Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан хоёр дулаан хувцсаа өмсөөд шүүхийн сандалд суух ёстой.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.87
    15 цагийн өмнө

    Golomtiin Baysgalaniin evert bugdeeree bga

    Хариулах
  • 202.9.41.87
    15 цагийн өмнө

    Muu Jenkog l nooloh bh.Hamgiin 2 aimaar hun hamgiin tomoos ehleed gartaa hiisen.hen ch haldaj chadahgui bolson uom genele.Doliichhood mash aihtar nuher gene ler

    Хариулах