23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ

Moderator
15 цаг 19 минутын өмнө

Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, үүрийн 04:00 цагийн орчимд Сонсголонгийн гүүр орчимд ноцтой хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, 23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Мөн дараа нь өөрийнхөө судсыг ханаж, одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь газар дээрээ нас барсан байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд холбогдогч эмэгтэй ухаан орсны дараа сэтгэцийн байдлыг нь мэргэжлийн байгууллагаар тогтоолгох юм.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.117
    12 цагийн өмнө

    Төр засаг нь тогтворгүй хулгай нүүрлэсэн ард иргэд нь ядуу ийм нийгэмд хүмүүс туйлдаж цөхрөнгөө барж байна. Энэ байдал нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж хүмүүс уур бухимдалтай сэтгэцийн хямралтай болж байна.энэ хэрэг явдалд төр засаг дам буруутай

    Хариулах
  • 202.9.41.4
    13 цагийн өмнө

    Ээ бурхан минь ямар гээчийн л юм болоод бна даа. Үрээ хороож өөрийгөө егүүтгэж цааш амьдрах хүсэлгүй болтол ямар зовлон байсан юм бол доо?!

    Хариулах
  • 59.153.115.245
    13 цагийн өмнө

    Бурхан минь.

    Хариулах
  • 103.229.121.98
    14 цагийн өмнө

    Бузар төр ! Төрд бгаа хулгайчид ял үүрэх ёстой

    Хариулах