Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусч, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.
Төслийг дараах таван байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Байршил 1: Баянзүрх дүүрэг Офицер уулзварт шинээр төлөвлөж буй авто зам 0.360 км, зорчих хэсгийн өргөн 3.5 км, ногоон байгууламжин өргөн 1 км, явган хүний зам болон дугуйн замыг төлөвлөжээ. Байршил 2: Механик инженер, тэвврийн сургуулийн уулзварт шинээр төлөвлөж буй авто зам 3.5 км, гүүрний урт 597 м, дөрвөн замын эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Байршил 3: Моносын уулзварт шинээр төлөвлөж буй авто зам 4.5 км, зорчих хэсгийн өргөн 3.5 м, явган хүний зам болон дугуйн зам төлөвлөгдсөн. Байршил 4: Наадамчдын зам, явган гүүрний урт 44.2 у/м, гүүрний өргөн 3.0 м байх юм. Байршил 5: Нарт хотхоноос зүүн тийш гүүрний урт 6 м, гүүрний өргөн 8.64 у/м, явган хүний замын өргөн 1.5 метр байхаар төлөвлөсөн.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан байна. Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм. Түүнчлэн дэлхийн хотуудын туршлагаас харахад олон түвшний уулзвар нь хөдөлгөөнийг тасралтгүй болгож, зорчих хугацааг буруулснаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, хотын эдийн засгийн идэвхийг дэмжих үр ашигтай байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
66.181.187.155
Hurdan bariachee gaduur garahaas durgui hurch bn lalriim tugjeenees n bolj. Esvel zarim ni ub-s nuugeesee nutag ni hoosrood bn gehiin end bugeed bhiin. Zam ch bariulahgui, deer ni tugjirch hund gai bolno zdanuud ymaa. Niitiin sanal asuulga yavuulnal yadiin 50%s deesh demjvel barig. Bi demjine. Golion us eheesee ursdag bolohoos dundaasaa eh avdag gej medehchguin bn. Hotiin dargiin suudal l gol sonirhol biz ternees tedend gol tui ch hamaa bhgui. Uran uul uurhaig tegsnee ene eserguutsegchid demjine gej bgaa. 2 nuurtenguud. Ali ni iluu bgald hohiroltoi ve gedgee oilgodoggui.
Хариулах