Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

Moderator
3 цаг 28 минутын өмнө

Ой, хээрийн түймэр нь манай улсад хамгийн их тохиолддог гамшгийн нэг бөгөөд түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна агаар, хөрсний их халалт, хуурайшилтаас ихээхэн хамаарч байна.

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.

Тиймээс иргэд та бүхэн:

Гэр, болон малын хашаа хороог түймрээс хамгаалах шороон зурвастай болгох,

Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,

Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох

Түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэх,

Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,

Айл өрхүүд хог, шар өвсийг ил задгай шатаахгүй байх

Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна