Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгдсэн байна. Харин нас баралт хоёр бүртгэгдэж, нийт нас баралт 17 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5265 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3579, 5-9 насны 1855 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна