Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Moderator
5 цаг 2 минутын өмнө

2026 оны дөрөвдүгээр сарын 05-ны өглөөний байдлаар төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орсонтой холбоотойгоор хуурайшилтын төвшин өмнөх өдрөөс бага зэрэг багассан байна. Одоогийн байдлаар:

Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дундговийн нутаг, Ховд, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Архангай, Хөвсгөлийн зүүн, Төв, Дорнодын баруун хэсгээр хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Завханы нутаг, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна