Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Moderator
11 цаг 30 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Зүүн Модон-Овоо” гэдэг газар (2026.04.04) 16:31 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.05) 04:35 цагт цурамд оруулж, 06:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар анги, Матад сумын Мэргэжлийн ангийн нийт 44 хүн, 8 автомашинтайгаар оролцлоо.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 35000 га талбай өртсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна