МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүлээ гэдгийг намын дарга Н.Учрал хэлсэн.
Дэлхий нийт дайны байдалд байна. Үүний сөрөг нөлөөг бид амсаж хэлсэн. Төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой. Сайд нарыг яаралтай томилох шаардлага бий. Энэ асуудлыг хурдан шийдэх болов уу гэж харж байна. Парламентад таван нам суудалтай.
Бид ойлголцохын тулд илүү идэвхтэй ажиллах шаардлага бий. Хууль тогтоолыг хурдан батлах шаардлага ч байна. МАН-ын бүлгийн дотор үл ойлголцсон асуудал бий. Үүнийг шийдэж, Засгийн газар, УИХ-ын үүргийг тогтвортой явуулах ёстой. Үүнд УИХ-ын даргын үүрэг оролцоо чухал.
УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, намуудын дунд ойлголцол бий болгох үүрэгтэй. Улс төрийг хойш тавина. 2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан. Хяналт тэнцэл их чухал. Эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, боловсронгуй болгохоор Үндсэн хулийн нэмэлт өөрчлөлт томоохон ахиц авчирсан.
Монгол төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх, төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, УИХ -ын гишүүдийн унаж байгаа нэр хүндийг сэргээх тал дээр илүү анхаарна. Энэ нэн тэргүүн тавих зорилго байх болно. УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
"Эрдэнэс тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна