Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл, төлөвлөөгүй суурьшил, мөн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үерийн аюул, эрсдэл нэмэгдсээр байна.
Энэхүү нөхцөл байдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс Дэлхийн банкны санхүүжилтээр 9 байршилд нийт 102.72 км урт суваг барих юм. Төсөл хоёр багц ажлын хүрээнд хэрэгжих бөгөөд нэгдүгээр багцын техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил хийгдэж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Харин хоёрдугаар багцын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд 300-400 мм-ийн голчтой шугамуудыг Close Fit болон CIPP технологиор доторлон шинэчилснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар нэмэгдэхийг гидравлик загварчлалаар баталгаажуулжээ.
Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирч, байгалийн гамшгийн эрсдэл буурах төдийгүй хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг хослуулсан цогц, тогтвортой шийдэл бий болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна