Жил бүрийн 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай байдаг.
Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог аж.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна