Оффтейк гэрээ бол төслийн санхүүжилтийг шийдэх нэг арга. Гэхдээ буруу хэрэгжвэл улсын орлогыг урьдчилан “хямдруулж” зарсан хэлбэр болж хувирдаг. “Бодь” групптэй холбоотой оффтейк гэрээний асуудал энэ эрсдэлийг тод харуулж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ-ийн АТГ-т өгсөн баримтад дурдсанаар:
Нүүрсийг урьдчилан борлуулах замаар төмөр замын санхүүжилт босгосон
Гэвч тухайн үеийн зах зээлийн үнэтэй харьцуулахад үнэ зөрүүтэй байж болзошгүй
Жишээлбэл: Хэрэв 10 сая тонн нүүрсийг тонн тутмыг дунджаар 20–30 ам.доллараар хямд үнээр тооцсон байлаа гэж үзвэл нийт алдагдал 200–300 сая ам.долларт хүрэх боломжтой. Энэ бол зөвхөн жишээ тооцоо боловч эрсдэлийн хэмжээг ойлгуулахад хангалттай.
“Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гадаадаас ТВ ярилцлагад цахимаар орохдоо “Бид Чалкогаас бага үнээр аваагүй” гэж мэдэгдсэн. Гэвч Чалкогийн гэрээ өөрөө тухайн үед шүүмжлэл дагуулж байсан
“Хамгийн бага биш” гэдэг нь “зах зээлийн бодит үнэ” гэсэн үг биш
Тиймээс энэ тайлбар эргэлзээг бүрэн тайлж чадахгүй.
Нэмж хэлэхэд оффтейк гэрээг урт хугацаанд төрийн нууцад байсан нь
ил тод байдлыг үгүйсгэж, хяналт шалгалтыг хязгаарлаж, хариуцлагын асуудал гээч зүйл байдаг эсэхийг мартсан хүмүүсийн үйлдэл байсан бололтой.
Тэр учтгаараа Д.Баясгалан гадаадад байгаа нь хууль хяналтын байгууллагад шалгуулах сонирхолгүй, алсаас “дохиураа” ашиглаад байгаа юм биш үү гэх хардлагыг ч төрүүлэх болсон.
Хэрэв үнэхээр нүүрсний үнэ зөв тогтоогдсон, улсад хохирол учраагүй, хууль зөрчөөгүй юм бол Д.Баясгалан эх орондоо ирж, баримтаар нотлох нь хамгийн тодорхой гарц.
Харин эсрэгээр, ийм хэмжээний буюу 200–300 сая ам.долларын боломжит зөрүү, 1 тэрбум ам.долларын төсөл, стратегийн дэд бүтцийн шийдвэр зэрэг асуудал яригдаж байхад хариултгүй, эзэн холбогдогч эзгүй гэх тайлбартай байвал энэ өөрөө илүү том эрсдэл дагуулах биз. Эцэст нь дуулгахал ОФФТЕЙК гэрээ хөгжлийн хэрэгсэл байх ёстой. Хэрэв буруу ашиглагдсан бол энэ нь зүгээр нэг гэрээ биш — хэдэн зуун сая ам.долларын асуудал болж хувирна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй мэдээлэхийг үүрэг болгов
Сэтгэгдэл бичигдээгүй байна