ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дарга /сайд/ Лю Хайшинтай уулзалт хийв

Moderator
3 цаг 35 минутын өмнө

Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө амжилттай батлагдсан.

Ирэх 5 жилд хоёр улс харилцан ашигтай, хамтын ажиллагааны зарчмын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгаль орчин, карбон зах зээл, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байна.

ХКН, МАН хоорондын уламжлалт найрсаг харилцааг шинэ цаг үед шинэ агуулгаар тасралтгүй баяжуулж, хоёр намын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд намын залуучууд, эмэгтэйчүүд, ажилчдын эвлэл зэрэг салбар байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцлоо.

Хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын тохирсон ажлуудыг урагшлуулж, улс орон, ард түмэндээ ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хоёр нам намын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахад санал нэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна