Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, ёс зүйгүй авирласан бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Үүний дагуу зөрчил гаргасан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөөд буй. Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ардчилсан намын цаашдын хувь заяаг Новекс клуб, Нэг Ардчилал, МОАХ фаракциуд шийдэх үү
Монголын иргэд АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэхдээ 15 мянган ам.долларын барьцаа байршуулна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Ажлын байрандаа архидан согтуурсан албан тушаалтнуудыг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулахаар боллоо
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна