Алба хаагчид 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Moderator
2026/03/23

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.

Нийт дуудлагын 80 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь шар усны үер, 7 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна