Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

Moderator
2026/03/23

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 34 хувьд цастай байна.

Үүнээс Увс (Баруунтуруун), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Ховд (Алтайн хойд), Говь-Алтай (Тонхил, Бугатын өмнөд),  Сэлэнгэ (Хүдэр, Ерөө)-д 21 см-ээс дээш зузаан, 0.25-0.27 г/см3 нягттай,

Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс), Ховд (Үенчийн хойд), Завхан (Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул), Хөвсгөл (Ренчинлхүмбэ), Сэлэнгэ (Зүүнбүрэн, Баруунбүрэн), Төв (Эрдэнэ), Хэнтий (Баян-Адрага, Биндэр, Норовлин), Дорнод (Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Халхгол)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.1-0.29 г/см3 нягттай байна.

 

Цасны зузаан хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 34 см байгаа бөгөөд цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна